ДОРНЫН ЗУРХАЙ: Өнөөдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

2021 оны 09 сарын 07

НАМРЫН ТЭРГҮҮН УЛААН БИЧ САРЫН НЭГ ЦАГААН МЭНГЭТЭЙ ШАР МОРЬ ӨДӨР

  • Аргын тооллын: 2021.09.07, Мягмар гараг
  • Билгийн тооллын: 30
  • Үс засуулвал: Эрлэг лугаа учирна
  • Наран ургах, шингэх: 06.18-19.22
  • Барилдлага: Арвидах
  • Шүтэн барилдлага: Нэр өнгө
  • Суудал: Төмөр

Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, угаал үйлдэх, тангараг тавих, гэр бүрэхэд сайн. Хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой.

Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Цагаан шүүдэр буух улирал (19 цаг 7 мин)-д эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top