Ц.Билэгтсайханыг ХӨСҮТ-ийн захирлаар томилжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 09 сарын 06

2 дугаар эмнэлгийн Эрдэм шинжилгээ, инноваци, хөгжлийн дэд дарга Ц.Билэгтсайханыг Халдварт өвчин судлалын үндэсний төвийн /ХӨСҮТ/ захирлаар томилжээ.

ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан гэсэн мэдээлэл өнөөдөр цацагдаад байсан. Түүнчлэн Л.Баттөр ажлаа хүлээлгэн өгч, шүүхийн шийдвэрийн дагуу Д.Нямхүү ХӨСҮТ-ийн захирлаар эргэн ирэх гэж байна гэсэн мэдээлэл гараад байсан юм. Тэгвэл Д.Нямхүү биш Ц.Билэгтсайхан ХӨСҮТ-ийн захирлаар томилогджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top