Жүжигчин Жонни Депп Сан-Себастьянд кино наадамд оролцох үеэрээ хуучин эхнэр Эмбер Хердтэйгээ үүсгэсэн дуулианы талаар анх удаагаа ам нээжээ.
58 настай жүжигчин өөрт нь тохиолдсон шиг асуудалтай тулгарсан хүмүүсийг дэмжихийг уриалсан байна.
Депп Эмберээс дуулиантайгаар салсан билээ. Эхлээд Жонниг эхнэрээ зоддог байсан гэсэн яриа гарсан бол сүүлд нь шүүхээр Эмбер Херд Деппийг зоддог байсан нь ил болж, гэр бүлийн хүчирхийллийн маргаан нь том дуулиан тарьсан.
Депп ярихдаа “Бүх зүйл хяналтаас гарсан. Та нар төсөөлөх ч үгүй дээ. Хэн ч аюулгүй байдалд байдаггүй. Энэ явдал зөвхөн надад биш өөр хүмүүст ч тохиолддог. Хүчирхийлэл эрчүүдэд ч, эмэгтэйчүүдэд ч тохиолддог” гэжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Ene huuhen yag shulam shig huuhen shuu.