Г.Жаргалсайхан: Өрхийн эмнэлгийн ажиллах хүчийг нэмэх хэрэгтэй

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 25

Коронавирусний тархалтыг хумих, шаардлагатай хариу арга хэмжээ авах талаар Баянзүрх дүүргийн Онцгой комиссын Шуурхай штаб хуралдлаа. Хурлын эхэнд Шуурхай штабын дарга Г.Жаргалсайхан хэлэхдээ

"Баянзүрх дүүргийг 5 бүсэд хувааж хариу арга хэмжээний 9 баг өдөрт 250 ПГУ/PCR, 600-700 орчим түргэвчилсэн шинжилгээг авч байгаа. Шинжилгээнд хамрагдаж амжилгүй үлдсэн иргэд маш их байгаа учраас шинжилгээний цэгийг нэмэгдүүлэх талаар төлөвлөгөө боловсруулж ажиллах шаардлагатай байна" гэсэн юм.

Мөн орны хүрэлцээгүй байдлыг зогсоохын тулд нөөц бололцоогоороо ор дэлгэлтэд анхаарах, иргэдийг дархлаажуулалтад идэвхтэй хамруулах зэрэг ажлуудад яаралтай арга хэмжээ авч ажиллах шаардлагатай талаар онцоллоо.

Эрүүл мэндийн байгууллагын хүний нөөцийн асуудлыг шийдвэрлэх, тэдэнд дэм болох үүднээс хэсгийн ахлагчдыг иргэдэд халдвар хамгааллын дэглэм хэрхэн сахих, ямар эмчилгээ хийлгэх шаардлагатай талаар сургалт, зөвлөгөө өгөхөөр боллоо

Шуурхай штабын зүгээс хороодыг иргэддээ хүрч ажиллахын тулд бүхий л талаар дэмжиж ажиллахаа мэдэгдэж, иргэдийг ч мөн адил хайртай бүхнийхээ төлөө халдвар хамгааллын дэглэмээ чанд сахиж, иргэний үүргээ биелүүлэн хариуцлагатай байхыг уриаллаа гэж Баянзүрх дүүргийн ИООНХХ-ээс мэдээллээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ter(172.69.252.138) 2021 оны 09 сарын 26

HEMEED YUU BOLON GEJ ODOO ENE BARANDAA BAGTAJ YADAAD BAIHAD

1  |  0
Top