Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл дүүргийн Газар зохион байгуулалтын албаны ажилтан, албан хаагчидтай уулзаж үүрэг, чиглэл өглөө.
Газар зохион байгуулалтын алба нь Газрын тухай багц хууль, Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Нийгэм эдийн засгийн зорилтууд болон Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, баримтлах бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх, хуульд заасан эрхээ хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилготой байдаг.
Дүүргийн Засаг даргын Тамгын газарт иргэдээс ирж байгаа өргөдөл гомдлын дийлэнх хувийг газрын асуудалтай өргөдөл эзэлдэг. Тиймээс иргэдийн өргөдөл, хүсэлтийг хуулийн хүрээнд түргэн шуурхай шийдвэрлэдэг байх тал дээр анхаарахыг Газрын албаны ажилтан, албан хаагчдад дүүргийн Засаг дарга үүрэг болголоо. Мөн зуслангийн бүсэд олгогдсон замбараагүй газрын асуудлыг шийдвэрлэх, орц гарцыг шийдвэрлэхийг даалгав.
Үер усны далан болон зөвшөөрөлгүй газар буусан айл өрхүүдийн асуудлыг шийдвэрлэхийг үүрэг болголоо. Тухайлбал иргэд үерийн далан сувгийн ойролцоо бууснаар өөрсдийн амь нас, эд хөрөнгийг эрсдэлд оруулах эрсдэлтэй учраас иргэдэд энэ төрлийн мэдээлэл өгөх, газрын асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэхийг үүрэг болголоо.
Газрын асуудлаар иргэдэд нээлттэй байж, авилгаас ангид, мэргэжлийн үүрэг, зорилгоо ухамсарлаж, иргэдэд нээлттэй, ил тод хүрч ажиллахыг Газар зохион байгуулалтын ажилтан, албан хаагчдад үүрэг болгов.
Сэтгэгдэл ( 0 )