Вануату, Бразил, Тонгад газар хөдөлжээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 03

Вануату улсын эрэг орчим 7.2 магнитудын хүчтэй газар хөдөлсөн тухай АНУ-ын Геологийн алба мэдээлжээ.

Газар доорх чичирхийлэл орон нутгийн цагаар 06.29 /УБ цагаар 14.29/ бүртгэгдсэн байна. Голомт нь 487 км гүнд бүртгэгджээ.

АНУ-ын Геологийн албаны мэдээлснээр, 5.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт Тонгагийн Вант Улс орчим Номхон далайд мөн бүртгэгдсэн байна. Орон нутгийн цагаар 04.24 /УБ цагаар 12.24/ болсон чичирхийллийн голомт Ниуас тойргийн нийслэл Хихифо суурин газраас 139 км зайд бүртгэгджээ.

Түүнчлэн, Перу улстай залгаа Бразилын хил орчмын бүсэд 5.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Газар хөдлөлт орон нутгийн цагаар 12.52 /Уб цагаар 20.52/ Тараука хотоос 165 км зайд, голомт нь 589 км гүнд бүртгэгджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top