Өнөөдөр Монгол Улсад орчин цагийн боловсрол, шинжлэх ухааны байгууллага үүсэн байгуулагдсаны 100, Монголын багш нарын баярын 55, дэлхийн багш нарын 27 дахь өдөр тохиож байна.
Энэ өдрийн хүрээнд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ч.Болормаа нар эрхэлсэн ажилдаа үр бүтээлтэй ажилласан зарим багш, ажилчдад шагнал гардууллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Зарлигаар дүүргийн 18 дугаар цэцэрлэгийн багш С.Отгонбат “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар шагнагдсаныг Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл гардуулан өглөө.
Байгууллагадаа үр бүтээлтэй, тогтвор суурьшилтай, өндөр бүтээмжтэй ажиллаж байгаа дүүргийн ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгийн багш нарт “Хүний нөөц, нийгмийн баталгаа 2024” арга хэмжээний хүрээнд нийгмийн баталгааг хангах, амьдрах нөхцөлийг сайжруулах зорилгоор орон байрны дэмжлэгт хамруулж, батламжийг гардууллаа.
Мөн 2020-2021 оны хичээлийн жилийн элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэсэн сурагч нь 800 оноо авч, улс, нийслэл дүүрэгтээ тэргүүлсэн амжилтыг үнэлж батламж, мөнгөн шагналаар урамшууллаа.
Чингэлтэй дүүргийн зүгээс сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх, тэгш хамрах сургах нөхцөлийг бүрдүүлэх, сургалтын чанарыг ахиулах, хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд онцгой анхаарч, хөрөнгө оруулалтын ажлыг түлхүү хийх болно гэдгээ Засаг дарга Н.Батсүмбэрэл хэлсэн үгэндээ уламжиллаа. Энэ жил буюу 2021-2022 оны хичээлийн жилд 3 цэцэрлэг, 2 бага сургууль цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад оруулж, 190 гаруй багш ажилтан, 1100 гаруй хүүхэд албан ёсоор сургалтад хамрагдах боломж бүрдэх аж. Багш нарын нийгмийн баталгааг хангах, ажиллах таатай орчин нөхцөлийг бүрдүүлэхэд цаашид илүү анхаарч ажиллах болно гэдгээ энэ үеэр хэллээ.
Сэтгэгдэл ( 2 )
2021оны 10сарын 05 өрнийн зурхай яасан бэ
бие татвал эцэг эх цочих,.... Ийм зүйл бичдэггүй юм даа\n