Дүүргийн орон нутгийн төсвийн байгууллага, өрхийн эрүүл мэндийн төв, орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүдийн 2021 оны санхүүгийн тайланд завсрын аудит хийхтэй холбоотой нийслэлийн Аудитын газрын албан тушаалтнуудыг дүүргийн Засаг даргын Инноваци, хөгжлийн асуудал хариуцсан орлогч Х.Алтаншагай, Тамгын газрын дарга П.Баянбаатар нар хүлээн авч уулзлаа.
Завсрын аудит нь 2021 оны санхүүгийн тайлангийн аудитын бэлтгэл ажлын хүрээнд дүүргийн орон нутгийн төсвийн байгууллага, орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн тайлан олон улсын стандарт болон холбогдох хууль, журмын дагуу байгаа эсэх, байгууллагын удирдлага, санхүүгийн ажилтнуудад заавар, зөвлөгөө өгөх, зөвлөмж хэрэгжилтийг хангах зорилготой юм.
Сэтгэгдэл ( 0 )