АНУ афганчуудыг нүүлгэн шилжүүлэх ажлыг сэргээлээ

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 08

АНУ-ын Засгийн газар Афганистаны иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг сэргээсэн талаар АНУ-ын Зэвсэгт хүчний Тээврийн шуурхай удирдлагын газраас мэдээллээ.

АНУ-ын эх газрын гадна 10-15 мянган афган иргэн байгаа юм. Тэднийг нүүлгэн шилжүүлэх болно гэдгээ АНУ мэдэгджээ.

Дүрвэгчдийг нүүлгэн шилжүүлэх ажил улаан бурхан, салхин цэцэг зэрэг өвчний вакцинжуулалтаас шалтгаалан зогссон байсан юм. Вашингтоноос мэдээлснээр нүүлгэн шилжүүлж байсан хүмүүсийн дунд улаан бурханаар өвчилсөн тохиолдол багадаа зургаа илэрчээ.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Америкийн талаас Афганистанд санхүүгийн тусламж үзүүлэхэд талибуудын байдал ямар байх нь нөлөөлнө гэсэн юм.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(64.119.22.214) 2021 оны 10 сарын 09

Өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр гэж энэ

0  |  0
Top