Канад улс Афганистанаас 40 мянган дүрвэгч хүлээж авна

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 13

Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо Афганистанаас 40 мянган дүрвэгч хүлээж авахад бэлэн гэдгээ мэдэгдлээ.

Трюдо Twitter-тээ “Канад улс мөн бусад улс орнуудад дүрвэгчдийг аюулгүйгээр нүүлгэн шилжүүлэхэд үзүүлэх дэмжлэгээ идэвхжүүлэхийг уриалж байна” гэж бичжээ.

Канад улс зөвхөн Афганистанаас дүрвэсэн хүмүүсийг бус Канадын хүмүүнлэгийн хөтөлбөрийн статусыг хангасан хүмүүсийг хүлээж авна гэж Трюдогийн сошиалд тавьсан баримт бичигт өгүүлсэн байна.

Тус улсын Цагаачлалын асуудал эрхэлсэн сайд Марко Мендичино “Канад улс эмзэг бүлэгт хамаарах афган дүрвэгчдийг илүү олноор хүлээж авна” гэжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top