ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров НАТО Афганистанаас явсныхаа дараа өөрийн хүчээ Ази руу шилжүүлэхээр мэрийж, мөн Ази руу Афганистаны дүрвэгчдийн урсгалыг чиглүүлэхээр оролдож байгаа талаар ярьжээ.
Тэрбээр “НАТО Афганистаны дараа цэргийн хүчээ тус бүс нутгийн өөр хэсэг рүү, Төв, Өмнөд болон Зүүн өмнөд Ази руу шилжүүлэх гэж байна. Үүний зэрэгцээ “20 жилийн туршилт”-ынхаа үр дагаврыг НАТО хариуцах асуудлыг тойрч өнгөрч байгаа” гэж онцолжээ.
ОХУ-ын Гадаад хэргийн сайд олон улсын хамтын нийгэмлэг, ялангуяа Афганистаны хөрш орнуудад асуудлыг шийдвэрлэхийг уриаллаа.
Европын Холбоо Афганистаны 22 мянган дүрвэгчийг хүлээж авсан билээ.
Сэтгэгдэл ( 2 )
Оросууд өөрсдийн10 жилээ яаж дүгнэдэг бол Одоо өөрсдөд нь буцаж ирэхээс айж байна
Та нар 10 жилийнхээ үр дагаварыг юу гэж боддог билээ ялсан уу ялагдсан зугтсан уу эсвэл буУ\nж өгсөн үү ОНИ ОДНИ ЧЁРТЫ