Балид газар хөдөлсний улмаас гурван хүн амиа алдав

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 16

Өнөөдөр /2021.10.16/ өглөө Индонезийн Бали арал орчим газар хөдөлсний улмаас гурван хүн амиа алдаж, долоон хүн гэмтсэн байна.

АНУ-ын Геологийн албаны мэдээллээр, 4.8 магнитудын газар хөдлөлт өнөөдөр өглөөний 07.18 цагт болжээ. Газар хөдлөлтийн голомт 10 км гүнд бүртгэгдсэн байна.

Бали мужийн Онцгой байдлын агентлагийн шуурхай хэсгийн тэргүүний мэдэгдсэнээр, байгалийн гамшгийн улмаас Бангли тойрогт хоёр хүн, Карангасемд нэг хүн амиа алджээ. Мөн долоон хүн гэмтжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top