ДОРНЫН ЗУРХАЙ: Энэ өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

2021 оны 10 сарын 17

НАМРЫН АДАГ ШАР НОХОЙ САРЫН ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ ШАР НОХОЙ ӨДӨР

 

  • Аргын тооллын: 2021.10.17, Ням гараг
  • Билгийн тооллын: 12
  • Үс засуулвал: Өвчин эмгэг ирнэ.
  • Наран ургах, шингэх: 07.14-18.01
  • Барилдлага: Арвидах
  • Шүтэн барилдлага: Хурьцахуй
  • Суудал: Төмөр

Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top