ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулвал эд, мал арвидна

2021 оны 10 сарын 19

НАМРЫН АДАГ ШАР НОХОЙ САРЫН ДӨРВӨН НОГООН ЦАГААН ХУЛГАНА ӨДӨР

  • Аргын тооллын: 2021.10.19, Мягмар гараг
  • Билгийн тооллын: 14
  • Үс засуулвал: Эд мал арвидна.
  • Наран ургах, шингэх: 07.17-17.57
  • Барилдлага: Үхэх   
  • Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй   
  • Суудал: Ус

Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дархны үйлд сайн. Улааны үйл, төлгө тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар зүүн зүгт одогсод мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top