
Энэ сарын 18-21-нд ОХУ-ын Сочид “Валдай” клубын форум үргэлжилж байна.
Тус форумд оролцож байгаа Монголын төлөөлөгчдийн тэргүүн Д.Цогтбаатар дэлхий дахинд энх тайван хэрхэн тогтоож, дайн дажнаас яаж зайлсхийх талаар “үнэтэй” зөвлөгөө өгсөн нь оросуудад ихээхэн таалагджээ.
Д.Цогтбаатар “Дэлхийн том гүрнүүдийн удирдагчдад стакантай 100 грамм архи өгөөд ямар нэг бункерт хаачих хэрэгтэй. Хэл амаа ололцсон цагт л гаргана гээд. Хоёр шил архины дараа тэд найз болоод гарч ирнэ гэдэгт би итгэлтэй байна” гэж хурлын индэр дээрээс хэлсэн байна.
Мөн тэрбээр "Жижиг буурай улсууд том гүрнүүдийн тохирлыг хүлээгээд сууж чадахгүй. Нэг нэгэндээ буулт хийж, ойлголцох хэрэгтэй" гэжээ.
Сэтгэгдэл ( 6 )
Zuw zuw :)) For fun baisan bailguidee kkk :))
Яг үнэн. Маш энгийн амьдралд ойрхон санаа байна. Дарга ч цэрэг ч бүгд л хүн шүүдээ. Энэ үгэнд гайхах юм ердөө алга.
Za ter anglichuud oros manaihnaas ih uudag uym bnle,yapon,solongosuud ch gesen yalgaagui ih uudag
улам бүр биологийн хэв байдал нь барьж өгөх юм даа яг л урд ахын улс төрч болоод байна
Эвлэрч болон. Гэхдээ түр зуурын л байна. Эргэлзэхгүй бна
Тэнэг Оросын бүтээгдэхүүн. Архийг барууныхан уудаггүй шүү дээ. Орос, Монголчууд л уудаг. Барууныхныг С.Баяр ах шигээ уудаг гэж бодсон юм байх даа.