Зогьсох нь аминд аюултай өвчний шинж тэмдэг

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 19

Байнга зогьсох нь улаан хоолойн хорт хавдрын шинж тэмдэг байх боломжтой гэж Их Британийн эрдэмтэд үзэж байна.

“Express” сэтгүүлд бичсэнээр, хоол хэт хурдан идэх, их хэмжээний хоол идэх эсвэл согтууруулах ундаа уусны дараах хүн зогьсуулдаг. Гэвч тодорхой тохиолдолд энэ шинж тэмдэг улаан хоолойн хорт хавдар үүсэж буйн дохио болдог байна.

48 цагаас урт хугацаанд байнга зогьсуулж эхэлбэл эмчид заавал хандахыг мэргэжилтнүүд зөвлөжээ. Улаан хоолойн хорт хавдрын үед эхлээд хатуу хоол, дараа нь шингэн зүйл залгихад хүндрэлтэй болж, улмаар биеийн жингээ алдахад хүрдэг байна.

Байнга халуун хоол идэх, хоолоо дутуу зажлах, согтууруулах ундаа хэрэглэх, тамхи татах нь улаан хоолойн хорт хавдар үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top