АНУ Конгод 350 мянган тун вакцин нийлүүлжээ

2021 оны 10 сарын 23

АНУ Конгод 350 мянга орчим тун ковидын эсрэг вакцин нийлүүлсэн талаар Төрийн департаментын Твиттер хуудсанд мэдээлсэн байна.

АНУ COVID-19-ийн цар тахалтай тэмцэх ажлын хүрээнд Pfizer вакциныг Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсад нийлүүлж, Африкийн орнуудын хүн амын эрүүл мэндэд тэргүүлэх ач холбогдол өгч анхаарах болно гэжээ.

Бүгд Найрамдах Ардчилсан Конго улс нь Дэлхийн хоёрдугаар дайны дараах хамгийн хор хөнөөлтэй дайн болох Конгогийн хоёрдугаар дайнаар ихэд зовлон амссан, одоо ч тус улсын зүүн хэсгээр байлдаан үргэлжилсээр байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены хэвлэлийн төлөөлөгч Жен Псаки мөн “Цагаан ордон Африкийн орнуудад Эбола вирусний халдварын шинэ дэгдэлттэй тэмцэхэд тусална” гэжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top