БНСУ ирэх сард хэвийн амьдралдаа эргэн орно

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 25

Өмнөд Солонгос ирэх арваннэгдүгээр сараас цар тахлын дараах хэвийн амьдралдаа эргэн орно гэж тус улсын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин мэдэгдлээ.

Тэрбээр “БНСУ COVID-19-ийн цар тахлын дараа аажмаар хэвийн амьдралдаа эргэн орох арга хэмжээ авна. Халдварын нөхцөл байдал тогтвортой болж, вакцины үр нөлөө өндөр үзүүлэлттэй байгаагаас үндэслэн бид аажмаар хэвийн амьдралдаа буцаж орох болно” гэжээ.

Тус улсад нийт 352 мянга гаруй тохиолдол батлагдсаны 2766 нь нас барсан юм.

ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус хүн төрөлхтөнд коронавирусний цар тахлыг ялах бүх шанс байгаа гэсэн билээ. Тэрбээр мөн “Цар тахлын сургамжийг мартаж болохгүй. Ирээдүйд тахал, цар тахал дэгдэж болзошгүй учир бэлэн байж, хариу арга хэмжээг хурдан авах, хүн амаа эрүүл мэндийн үйлчилгээнд бүрэн хамруулах ёстой” гэжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top