Энэтхэг 2022 онд таван тэрбум тун вакцин үйлдвэрлэнэ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 31

Бүгд Найрамдах Энэтхэг Улс ирэх жил таван тэрбум тун коронавирусний эсрэг вакцин үйлдвэрлэхээр зэхэж байна гэж тус улсын Ерөнхий сайд Нарендра Моди Ромд болж буй “Их 20” бүлгийн дээд хэмжээний уулзалт дээр мэдэгджээ.

Үүнтэй холбогдуулан тэрбээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад хандан Энэтхэгийн вакцинд зөвшөөрөл аль болох түргэн хугацаанд олгохыг уриалсан байна.

“Энэтхэг улс дэлхийн хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ хэзээд ухамсарлаж ирсэн. Ирэх жил Энэтхэг улс дэлхийн улс орнуудад зориулж нийт таван тэрбум гаруй тун вакцин үйлдвэрлэхээр бэлтгэж байна. Энэтхэгийн энэ үүрэг коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэхэд ихээхэн ач холбогдолтой. Тиймээс ДЭМБ-ын зүгээс Энэтхэгийн вакциныг ойрын хугацаанд хүлээн зөвшөөрөхийг хүсэж байна” гэж Моди мэдэгджээ.

Түүний хэлснээр, эм үйлдвэрлэлийн асар их хүчин чадалтай тус улс 150 гаруй улс оронд коронавирусний эсрэг эм, бэлдмэл нийлүүлжээ. Богино хугацаанд тус улс нийт нэг тэрбум тун вакцин хийсэн байна.

Нарендра Моди вакцинжуулалтын гэрчилгээг харилцан хүлээн зөвшөөрөх механизм болон олон улсын тээврийг хялбаршуулах тухай асуудлыг мөн хөнджээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(103.26.193.111) 2021 оны 10 сарын 31

maluud mine oorsdoo hii za uy

0  |  0
Top