Тонгад Ковид-19 халдварын АНХНЫ тохиолдол бүртгэгдэв

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 31

Полинезын арлуудын Тонгагийн Хаант улсад цар тахал дэгдсэнээс хойш коронавирусний халдварын анхны тохиолдол бүртгэгдсэн тухай ВВС агентлаг мэдээлжээ.

Анхны өвчтөн нь Шинэ Зеландаас ирсэн уугуул иргэн нь бөгөөд тэрбээр вакцинжуулалтын бүрэн тунд хамрагдсан байжээ.

Тонгагийн Ерөнхий сайд Похива Ту'и'онетоа хаант улсын хамгийн том Тонгатапу арлын оршин суугчдад хөл хорионы дэглэм тогтоож болзошгүй тухай анхааруулсан байна.

Тонга нь коронавирусний халдварын ганц ч тохиолдол бүртгэгдээгүй дэлхий дээрх сүүлчийн орнуудын нэг байсан юм. Хаант улс нь 100 мянга орчим хүн амтай бөгөөд гуравны нэг нь вакцинд хамрагдаад байгаа юм.

Тонгагийн эрүүл мэндийн яамны мэдээлснээр, халдвар авсан өвчтөн Шинэ Зеландаас эх орондоо эргэн ирсний 215 хүний нэг байжээ. Түүний нисэхээсээ өмнө хийлгэсэн PCR шинжилгээний хариу сөрөг байсан гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top