Хорт хавдартай өвчтөнүүд вакцин хэзээ хийлгэвэл тохиромжтой вэ?

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 02

Коронавирусний эсрэг вакцины эсрэг заалтад хорт хавдар ордоггүй бөгөөд халдвараас хамгаалах шилдэг арга нь вакцин юм гэж ОХУ-ын шинжээчид үзэж байна.

Ингэхдээ хорт хавдартай өвчтөнүүд химийн эмчилгээ хийлгэхээс өмнө эсвэл химийн эмчилгээ нь дууссанаас хойш нэг сарын дараа вакцинжуулалтад хамрагдахыг мэргэжилтнүүд зөвлөжээ.

Химийн эмчилгээ хүний биеийг сульдуулж, дархлааг сулруулдаг. Үүний сацуу ийм эмчилгээ зүрх, уушги, бөөрний үйл ажиллагаанд нөлөөлдөг. Тиймээс химийн эмчилгээ хийлгэснээс хойш нэг сарын дараа өвчтөний биеийн байдал сайжирч, эмчилгээний хариу урвал намжсаны дараа вакцин хийлгэж болох гэнэ. Гэхдээ химийн эмчилгээний өмнө хийлгэх нь илүү зохимжтой гэж мэргэжилтнүүд зөвлөжээ. Харин эрчимт эмчилгээ хийлгэж байгаа үед аль болох өөрийгөө тусгаарлаж, халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахихыг мөн зөвлөж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top