Судасны бүдүүрэлтэй өвчтөн халдвар авбал бөглөрөл үүсэх аюултай

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 03

Судасны бүдүүрэл оноштой өвчтөн коронавирусний халдвар авсан тохиолдолд тромбоэмбол буюу судасны бөглөрөл, венийн судасны бүлэгнэлт үүсэх аюултай гэж ОХУ-ын Үндэсний анагаах ухааны судалгааны төвийн зүрхний мэс заслын газрын захирал Елена Голухова мэдээлжээ.

Тиймээс ийм оноштой өвчтөнүүд эмчтэйгээ зөвлөлдсөний үндсэн дээр цусны бүлэгнэлтийн эсрэг эм хэрэглэх хэрэгтэй гэж шинжээч зөвлөж байна.

Елена Голухова коронавирусний халдвар судасны бүдүүрэл үүсгэхийг ч мөн үгүйсгээгүй байна.

ОХУ-ын Эрүүл мэндийн яамны мэдээллээр, зүрх, судасны өвчтэй хүмүүс эрсдэлтэй бүлэгт ордог байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top