БНСУ-д ковидтой зэрэгцэн амьдрах ШИНЭ ДҮРЭМ үйлчилж байна

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 07

БНСУ-д энэ сарын 1-ний өдрөөс эхлэн хорио цээрийн дэглэмийг сулруулсан билээ.

Тус улсад коронавирустэй зэрэгцэн амьдрах шинэ дүрэм үйлчилж эхэлжээ. БНСУ-д дархлаажуулалтын үзүүлэлт өндөр байгаа тул ийнхүү хязгаарлалтуудыг сулруулахаар болж, хэвийн амьдралд шилжих явцыг гурван үе шаттайгаар хэрэгжүүлж эхлээд байна.

Шат тус бүр нь зургаан долоо хоног үргэлжлэх ба үе шат дуусах сүүлийн хоёр долоо хоногт халдварын нөхцөл байдлын ерөнхий үнэлгээг хийж, коронавирусийн халдвар нэмэгдэх, өвчтөнүүдийн тоо өсөж эмнэлгийн ачаалал 80-аас дээш хувьд хүрвэл энгийн амьдралд шилжих үеийг хойшлуулж болзошгүйг анхааруулжээ.

Коронавирустэй зэрэгцэн амьдрах шинэ дүрэм үйлчилж эхэлснээр нэг дор цугларах хүний тоог 10-12 болгож, фитнесс, шөнийн цэнгээний газруудын ажиллах нөхцөлийг хялбаршуулж, кафе, зоогийн газрууд 24 цагаар ажиллаж, соёл урлаг, спортын зарим арга хэмжээг зохион байгуулах боломжтой болсон байна.

Хэвийн амьдралдаа шилжих үйл ажиллагааг цаашид тогтвортой, тасралтгүй хэрэгжүүлэхийн тулд халдвар хамгаалал, хорио цээрийн дэглэмийн зөвлөмжийг өдөр тутмын амьдралдаа мөрдөж, маскаа тогтмол зүүхийг зөвлөж байгаа юм.

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.9.40.84) 2025 оны 03 сарын 13

2тун хангалтгүй гэдгийг бусад улсуудын жишээ харагдаж бна удахгүй вакцины нөлөөлөл буурч эхлэх тул яаралтай 3тундаа орох нь дээрээ

1  |  0
Top