Японд сүүлийн 15 сард анх удаа коронавируст халдвараас үүдэлтэй нас баралт бүртгэгдээгүй талаар JIJI Press агентлаг мэдээлжээ.
Цар тахал дэгдсэнээс хойш тус улсад халдварын нийт 1.724.577 тохиолдол бүртгэгдэж, 18.321 хүн энджээ.
Одоогоор 100 орчим өвчтөний биеийн байдал хүнд байна. Нэг хоногт бүртгэгдсэн хамгийн өндөр нас баралт энэ оны тавдугаар сарын 14-нд бүртгэгджээ. Тухайн өдөр 216 хүн ковидоор эндэж байсан аж.
Сэтгэгдэл ( 0 )