Япон Улс Монголоос ирсэн иргэдийг 3 хоног тусгаарлана

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 08

Япон Улсын Засгийн Газраас энэ сарын 5-нд шинэ төрлийн корона вирусийн (COVID-19) тархалтын эсрэг зохион байгуулж буй арга хэмжээг чангатгах шийдвэр гаргасан тул Монгол дахь Японы ЭСЯ-наас холбогдох мэдээллийг хүргэж байна.

Мэдээлэлд: Энэ сарын 8-ны өдрийн 00 цагаас Монгол Улсаас Япон Улсад зорчиж буй иргэд хилээр нэвтэрсэн өдрөөс тусгаарлах байранд 3 хоног (Очсон өдрийн дараагийн өдрөөс эхэлж тоолно) тусгаарлагдах шаардлагатай болсон. Түүнчлэн тусгаарлах байрыг Япон Улсын Хилийн хорио цээрийн албанаас бэлтгэн гаргах болно. Монгол Улсаас Солонгос Улс гэх мэт гурав дахь орноор дамжин Япон Улсад зорчиж буй иргэдэд мөн адил хамаарна” гэж дурджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top