Израил дэлхийд анх удаа КОВИДТОЙ ТЭМЦЭХ сургуулилт явуулна

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 11

Пүрэв гарагт /2021.11.11/ Израил дэлхийд анх удаа коронавирусний халдварын тархалттай тэмцэх үндэсний хэмжээний сургуулилт хийнэ.

Коронавирусний шинэ хувилбарын болзошгүй дэгдэлтэд хариу арга хэмжээ авах бэлэн байдлыг шалгах зорилгоор явуулах сургуулилтыг Израилын Ерөнхий сайд Нафтали Беннет өөрөө удирдах гэнэ.

Сургуулилтыг холбогдох яам, агентлагуудын удирдлагыг оролцуулан команд штабын үзүүлбэр хэлбэрээр явуулахаар төлөвлөжээ. Үр дүнгээр нь яам, агентлагийн түвшинд үнэлэлт өгч, зөвлөмж гаргах аж.

Цар тахал дэгдсэнээс хойших хугацаанд тус улсад нийт 1 335 654 хүн халдвар авснаас, 8 133 хүн энджээ. Өнгөрсөн хугацаанд Израил хүн амынхаа 62.4 хувийг буюу 5.75 сая хүнийг вакцинжуулалтад бүрэн хамруулснаас, дөрвөн сая хүн нэмэлт тун хийлгээд байна.

Top