СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Живсэн иргэний цогцос мөсөнд наалдсан байхыг олжээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2021 оны 11 сарын 12

Сүүлийн өдрүүдэд иргэд мөсөн дээгүүр тээврийн хэрэгсэлтэй явж байгаад голд живж, нас барсан харамсалтай тохиолдлууд гарсаар байна.

Тухайлбал, 2021 оны арваннэгдүгээр сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын нутаг Шишгэдийн голын мөс цөмөрч, мөсөн дээгүүр “УАЗ Пургон 37419” загварын автомашинаар зорчиж явсан хоёр иргэн усанд живж, нас барсан.

Тус автомашинд гурван хүн явсны хоёр нь нас барсан нь өмнө тодорхой болсон бол нэг иргэнийг аймгийн Цагдаагийн газар болон онцгой байдлын хэлтсийн алба хаагчид Шишгэдийн голын уснаас эрэн хайх ажиллагаа явуулж, улмаар өдрийн 12:00 цагийн орчимд голын эргээс 25 метрийн зайд мөсөнд наалдсан цогцсыг гарган авч, аймгийн цагдаагийн газрын шүүх шинжилгээний албаны шинжээчид хүлээлгэн өгсөн байна.

Иймд, гол мөрний мөс бэхжиж амжаагүй энэ үед зам товчлох, цаг хожих зорилгоор мөсөн дээгүүр тээвэр хийж, зорчихгүй байхыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top