МХЕГ: Хөвсгөл далайн мөсний зузааныг хэмжлээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 02 сарын 28

Ирэх амралтын өдрүүд буюу гуравдугаар сарын 2, 3-ны өдрүүдэд Хөвсгөл аймагт болох “Мөсний баяр”-ыг зохион байгуулах комисс нуурын мөсний цөмөрч болзошгүй аюултай хэсэгт хаалт, дарцаг, тэмдэглэгээ байрлуулах ажлыг эхлүүллээ.

Тус комисс энэ сарын 26-ны өдөр мөсний зузааныг хэмжихэд, Хүслийн хад орчимд 1.2 метр, Монгол далай 1.3 метр, баяр болох Хүй толгой орчимд 1.3 метрийн зузаантай байна.  Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас “Мөсний баяр” зохион байгуулагчдад байгаль орчин, эрүүл ахуй, авто тээвэр, усан зам болон авто замын хяналтын чиглэлээр зөвлөмж хүргүүлжээ. Нийт нутгаар цаг агаар дулаарч байгаатай холбогдуулан,  иргэдийг гол, нуур, цөөрмийн мөсөн дээгүүр автомашин болон явганаар дур мэдэн зорчилгүй, баталгаат зам, гүүрээр явж байхыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас анхаарууллаа. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top