Томоохон голуудын мөсний зузаан олон жилийн дунджаас нимгэн байгаа тул мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлж байна. Иргэд гол, нуурын мөсөн дээгүүр зорчиж, мөс цөмөрсний улмаас амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирох тохиолдлууд гарсаар байгаа юм.
Тодруулбал, Хараа голын мөсөн бүрхүүл 45-73 см зузаан, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй, мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
Сэтгэгдэл ( 0 )