ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал эрч, хүч ихэснэ

2021 оны 11 сарын 14

ӨВЛИЙН ТЭРГҮҮН ШАРАГЧИН ГАХАЙ САРЫН ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ УЛААН БАР ӨДӨР

 

  • Аргын тооллын: 2021.11.14, Ням гараг
  • Билгийн тооллын: 10
  • Үс засуулвал: Эрч, хүч ихэснэ.
  • Наран ургах, шингэх: 07.57-17.16
  • Барилдлага: Арвидах
  • Шүтэн барилдлага: Хурьцахуй
  • Суудал: Мод

Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, сүм дуганыг сэргээх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, бомбын үйл, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч нэмнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top