Бахрейн ковидын эсрэг Evusheld эмийг зөвшөөрсөн анхны улс болов

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 15

Бахрейны эрх баригчид Их Британи, Шведийн хамтарсан “AstraZeneca” компанийн гаргаж авсан ковидын эсрэг Evusheld эмийг онцгой нөхцөлд хэрэглэх зөвшөөрөл олгожээ.

“Эсрэг биетийн коктейл” гэж нэрлэгдсэн Evusheld эмийг юун түрүүнд дархлаа султай, халдвар авах өндөр эрсдэлтэй бүлгийнхэнд хэрэглэх гэнэ. Хоёр төрлийн моноклон эсрэг биетээс бүрдсэн тус эмийг халдварын хөнгөн болон хүнд хэлбэрийн өвчтөнүүдэд хэрэглэхэд өндөр үр дүнтэй болох нь судалгаагаар тогтоогджээ.

1.7 сая хүн амтай тус улсад одоогоор халдварын идэвхтэй 245 тохиолдол бүртгэгдээд байна. Өнгөрсөн хугацаанд нийт 275563 хүн эдгэрч, 1393 хүн энджээ. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, Бахрейны 1 147 983 хүн бүрэн тунгаа хийлгээд байгаа бол 491 482 хүн нэмэлт вакцинжуулалтад хамрагджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top