КОВИД 19 I Долоо хоногийн хугацаанд 51 мянга гаруй хүн нас баржээ

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 24

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын мэдээлснээр өнгөрсөн долоо хоногийн хугацаанд дэлхий дахинд 3.6 сая хүн коронавирусний халдвараар өвчилж, 51 мянга гаруй хүн нас баржээ.

Долоо хоногийн хугацаанд дэлхий дахинд коронавирусний халдварын улмаас нас барсан хүний тоо зургаан хувиар өссөн байна.

Бүхэлдээ өвчлөл сар гаруйн хугацаанд зогсолтгүй өссөөр байгаа аж.

Өмнө нь ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус коронавирусний эсрэг вакциныг дэлхий даяар түгээхэд тэнцвэргүй байдал маш их буюу хэвээр байгааг мэдэгдсэн билээ.

Вакцинжуулалт болон эмчилгээний шинэ аргуудаар нас баралтыг бууруулах нь дэлхий дахинд чухал гэж вирус судлаачид үздэг. Хамгийн их нас баралт цар тахлын эхний давлагааны үеэр бүртгэгджээ. Энэ нь анагаах ухааны салбар ковидын халдварт бэлэн бус байсныг гэрчилнэ гэж вирус судлаачид ярьжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top