ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй

2021 оны 11 сарын 28

ӨВЛИЙН ТЭРГҮҮН ШАРАГЧИН ГАХАЙ САРЫН ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ ЦАГААН ЛУУ ӨДӨР

 

  • Аргын тооллын: 2021.11.28, Ням гараг
  • Билгийн тооллын: 24
  • Үс засуулвал: Өвчин эмгэг ирнэ
  • Наран ургах, шингэх: 08.17-17.03
  • Барилдлага: Арвидах   
  • Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй   
  • Суудал: Ус

Энэ өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, хур оруулах, дархны үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй. Аргын тооллын 11 сарын 29, Сумъяа гараг. Билгийн тооллын 25, Харцага одтой, цагаагчин могой өдөр. Өдрийн наран 8 цаг 18 минутад мандан, 17 цаг 03 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Тэрсүүд өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top