Францад ковидтой холбоотойгоор шөнийн клубүүдийг хаана

2021 оны 12 сарын 07

Францад COVID-19-ийн халдварын тархалтыг тогтоон барих зорилгоор шөнийн клубүүдийг нэг сарын хугацаатайгаар хаахаар болжээ.

Энэ талаар STA агентлаг Францын Ерөнхий сайд Жан Кастексын өгсөн мэдээлэл дээр үндэслэн мэдээлсэн бөгөөд “Өөр илүү чанга хорионы арга хэмжээ авахгүй” гэжээ.

Францын Ерөнхий сайд Жан Кастекс иргэддээ боломжтой бол гэрээсээ ажиллаж, гадуур явахаас татгалзахыг уриалсан байна.

Францын эрх баригчид өмнө нь коронавирусний шинэ омог “Омикрон” тархсантай холбоотойгоор улс руугаа хүмүүсийг оруулах дүрэм журмаа чангатгасан билээ.

Түүнчлэн Францын Сайд нарын танхимын хэвлэлийн төлөөлөгч Габриэль Атталь мэдэгдэхдээ “COVID-19-ийн халдварын нөхцөл байдал хурдан муудаж байна” гэжээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top