Монгол Улсаас Норвегийн Хаант Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Жанабазар Норвегийн Хаан Тавдугаар Харалдад 2021 оны 12 дугаар сарын 2-нд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.
Ёслолын дараа болсон уулзалтын үеэр Элчин сайд Т.Жанабазар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг Тавдугаар Харалдад уламжилж, Монгол-Норвегийн уламжлалт найрсаг харилцаа хоёр талын хүчин чармайлтаар улам бүр бэхэжнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Хаан Тавдугаар Харалд Монгол Улсын Ерөнхийлөгчид хариу мэндчилгээ уламжилж, шинээр томилогдсон Элчин сайд хоёр улсын найрамдалт харилцааг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэж буйгаа мөн илэрхийлэв.
Элчин Сайд Т.Жанабазар Норвегийн Хаант Улсад ажиллах үеэрээ тус улсын Гадаад хэргийн яамны орлогч Ерөнхий нарийн бичгийн дарга Торгеир Ларсен, Бүс нутгийн асуудал эрхэлсэн газрын захирал Кристин Энстад, Зүүн Ази, Далайн орнуудын хэлтсийн орлогч захирал Кристин Катрин Ёохансен, ахлах зөвлөх Ларс Борресен нартай тус тус уулзалт хийж, Монгол, Норвегийн улс төр, худалдаа эдийн засаг, соёл урлагийн харилцааг идэвхжүүлэх, хоёр улс дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг 2023 онд тэмдэглэх арга хэмжээний талаар санал солилцов.
Сэтгэгдэл ( 3 )
Манжийн үлдэгдэл царайлчаад зогсож байгааг нь. Ямар муухай харагдаж байнаа.
Manj malgai tavichihaad erguu mal chini
orchin veiin huvtsas omsoochee t1 vvdee yag hujaa shig haragdah yumaa fc