ӨАБНУ-ын Ерөнхийлөгч ковидоор өвчилжээ

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 13

Өмнөд Африкийн Бүгд найрамдах Улсын Ерөнхийлөгч Сирил Рамафоса коронавирусний халдвараар өвчилжээ.

Энэ талаар Төрийн тэргүүний албанаас нь мэдэгдсэн байна. Ковидын шинжилгээ нь эерэг гарсан Ерөнхийлөгчид өвчний шинж тэмдэг хөнгөн илэрч байгаа бөгөөд эмч нарын хяналтад байгаа гэнэ.

Сирил Рамафоса коронавирусний халдвартай хүний хавьтагч болсноосоо хойш өөрийгөө тусгаарлаж байжээ.

Өмнө нь Өмнөд Африкийн судлаачид “COVID-19”-өөр халдварлаад эдгэрсэн хүмүүсийн “Омикрон” хувилбараар халдварлах эрсдэл “Дельта”-тай харьцуулахад гурав дахин өндөр байгааг мэдэгдсэн билээ.

Энэхүү шинэ хувилбар анх илэрсэн Өмнөд Африкт “COVID-19”-ийн дөрөв дэх давлагаа дэгдээд байна гэж тус улсын Эрүүл мэндийн сайд Жо Фахла мэдэгдсэн юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top