Баг тамирчид цомын эзэн боллоо

2021 оны 12 сарын 20

Чингэлтэй дүүргийн Засаг даргын нэрэмжит “Спортын наадам-2021” спортын тэмцээнд Онцгой байдлын хэлтсийн баг тамирчид тэргүүлж, цомын эзэн боллоо.

Тус тэмцээнд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын алба, Засаг даргын тамгын газар болон харьяа, хэлтэс, албадын 26 багийн 1000 гаруй алба хаагч оролцож, спортын 5 төрлөөр өрсөлдөж, аваргуудаа шалгаруулсан байна.

Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид таваг шидэлтийн төрөлд алт, эрэгтэй гар бөмбөг болон сагсан бөмбөгийн төрөлд тус тус мөнгөн медаль хүртэж, нийлбэр дүнгээр тэргүүллээ гэж Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top