Австрийн Ерөнхийлөгч Александер Ван дер Беллен коронавирусний шинэ омог Омикрон нь COVID-19-ийн тархалтын тав дахь давлагааг үүсгэж магадгүй гэж мэдэгдлээ.
Тэрбээр “Омикрон хувилбар нь хүчтэй тав дахь давлагааг үүсгэж болзошгүй байна” гээд коронавирусний эсрэг вакциныг аль болох хурдан хийлгэх, олон нийтийн дунд явахдаа зай барих, халдвар хамгааллын дэглэмээ сахих, COVID-19-ийн шинжилгээг тогтмол өгөхийг уриалжээ.
Австрийн Засгийн газар өмнө нь коронавирусний Омикрон хувилбарын улмаас улс орон руугаа гаднаас хүн оруулахдаа хязгаарлалт тогтоосон билээ.
Арванхоёрдугаар сарын 20-ноос Австри руу вакцинд хамрагдсан болон коронавирусний халдвар аваад эдгэрсэн хүмүүс PCR шинжилгээний хариу нь сөрөг гарсан тохиолдолд нэвтрэх юм.

Сэтгэгдэл ( 1 )
ЦЭРЭНХҮҮ ДОКТОР АВСТАРТ БАЙГАА ( ТАЙЛБАР ӨГӨӨЧ БАС АМАА БАРИУЛААГҮЙ БТЗДЭЭ ) ЭНЭ ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ БАЙНА .