Саяхан Португалын иргэншил авч олныг гайхуулсан тэрбумтан Роман Абрамович энэ удаад онгоц худалдан авч, шуугиуллаа.
Forbes сэтгүүлд бичсэнээр 55 настай Роман Boeing 787-8 Dreamliner онгоцыг 350 сая ам.долароор авсан нь ОХУ-д хамгийн үнэтэй онгоц гэж тооцогдож байна. Шинэ онгоц энэ сарын 18-нд Швейцарын Базель хотоос Москвагийн Внуково нисэх буудалд ирлээ. Энэ онгоцийг Швейцарын Privateair компанид зориулан үйлдвэрлэж байсан ч тус компани 2018 онд дампуурсан тул 2019 оноос Абрамовичид зориулан тоноглож эхэлсэн юм.
Энэ загварын онгоц дэлхийд 250 ширхэг байдаг бөгөөд Орост анх удаагаа орж ирж байгаа юм. 50 хүний суудалтайгаас 30 нь зочдод, 20 нь хамгаалалтын албанд зориулагджээ. Абрамович хуучин Boeing 767 онгоцоо өнгөрсөн 11 дүгээр сард дуудлага худалдаанд 100 сая ам.доллароор тавьсан юм.
Forbes сэтгүүл Романы нийт хөрөнгийг 14.5 тэрбум ам.доллар гэж дүгнэсэн. ОХУ-ын баячуудын жагсаалтын 12-т жагсдаг. Түүний өмчинд хөлбөмбөгийн Челси баг, металлургийн Evraz компани, "Азбука вкуса" хүнсний супер маркет сүлжээ орж байна. Мөн гадаадын хэд хэдэн оронд үл хөдлөх хөрөнгөтэй.
Сэтгэгдэл ( 4 )
Уг нь манчестр юнайтд баг эзэн шдээ
Дэлхийд 250 ийм онгоц байдгаас Орост байгаагүй, монголд байхгүй гэхээр бусад нь тансаглахгүй байгаад байна уу? хаха
Оросууд монголчууд хоер ямар ижил юм вэ, Америкийн баячууд хун торлохтоний толоо сансарыг судлах, ядуу орнуудад туслахад бух хоронгоо зориулж байхад оросууд зовхон оортоо зориулж байдаг
orosod yum bishuu,