Францад хоногт коронавирусний халдварын 84272 тохиолдол бүртгэгдэж, COVID-19-ийн халдварын нөхцөл байдал хүнд байгаа талаар Santé publique France ариун цэврийн хяналтын байгууллагаас мэдээлжээ.
Мөн Францын Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Габриэль Атталь “Франц улс коронавирусний Омикрон омгийн халдварын давлагааны эхэн үед байна” гэж мэдэгдсэн юм.
Омикрон хувилбар нь Их Британи, Австри, Бельги, Герман зэрэг улсад хүчтэй давлагаа үүсгэж болзошгүй байгаа билээ. Иймээс коронавирусний эсрэг вакциныг аль болох хурдан хийлгэх, олон нийтийн дунд явахдаа зай барих, халдвар хамгааллын дэглэмээ сахих, COVID-19-ийн шинжилгээг тогтмол өгөхийг ДЭМБ уриалсан.

Сэтгэгдэл ( 0 )