Итали COVID-19-ийн эсрэг арга хэмжээгээ чангатгана

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 24

Италийн Эрүүл мэндийн сайд Роберто Сперанца тус улс иргэддээ гадуур явахдаа заавал амны хаалт зүүх, нийтийн тээвэр, театр, цэнгэлдэх хүрээлэн зэрэг газруудад FFP2 ангиллын амны хаалт зүүх журам тогтоож байгаа талаар мэдэгджээ.

Италид энэ сарын 23-нд хоногт ковидын 44595 тохиолдол бүртгэгдсэн юм.

Мөн Испанид COVID-19-ийн халдварын хоногт бүртгэгдсэн тоо 49823 байжээ. Тус улсад 24 цагийн хугацаанд 94 хүн ковидын улмаас нас барсан байна.

Францад коронавирусний халдварын тохиолдлын тоо өдөр бүр нэмэгдсээр байгаа юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top