Бельгийн нийслэл Брюссель хотод 5000 гаруй хүн ковидын эсрэг тогтоосон хязгаарлалтын арга хэмжээг эсэргүүцэн жагслаа.
Бельгид урлаг соёл, цэнгээний арга хэмжээг хориглосон билээ.
Брюссель хотын цагдаагийн газраас мэдээлснээр ням гарагт болсон эсэргүүцлийн жагсаал ямар нэгэн үймээнгүйгээр болжээ.
Түүнчлэн Австрид энэ сард ковидтой холбоотойгоор тогтоосон хязгаарлалтын арга хэмжээ, вакцинд заавал хамрагдах журмыг эсэргүүцэн олон мянган хүн жагссан билээ. Австрийн Ерөнхийлөгч Александер Ван дер Беллен коронавирусний шинэ омог Омикрон нь COVID-19-ийн тархалтын тав дахь давлагааг үүсгэж магадгүй гэж мэдэгдсэн. Тэрбээр коронавирусний эсрэг вакциныг аль болох хурдан хийлгэх, олон нийтийн дунд явахдаа зай барих, халдвар хамгааллын дэглэмээ сахих, COVID-19-ийн шинжилгээг тогтмол өгөхийг уриалжээ.
.jpg)

Сэтгэгдэл ( 0 )