Их Британийн шинжээчид дөрөв дэх тун хэрэггүй гэж үзэж байна

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 08

Их Британийн шинжээчид коронавирусний эсрэг вакцины дөрөв дэх тун одоогоор хэрэггүй гэж үзэж байна. Учир нь гурав дахь тун  хүнд хэлбэрийн “омикрон” хувилбараас хамгаалсан хэвээр байна гэж мэдэгджээ.

Их Британийн Эрүүл мэндийн аюулгүй байдлын агентлагийн мэдээллээр, сэргээгч буюу гурав дахь тун хийлгэснээс хойш гурван сарын дараа 65  болон түүнээс дээш насныхны дунд өвчин хүндрэх эрсдэлээс 90 орчим хувь хамгаалагдсан болохыг харуулж байна. Харин хөнгөн хэлбэрийн халдвараас сэргийлэх хугацаа нь харьцангүй бага буюу гурван сарын дараа 30 хувь болж, буурчээ. Коронавирусний эсрэг вакцины хоёр тунд хамрагдсан хүмүүст гурав дахь буюу сэргээгч тунд хамрагдах нь зайлшгүй чухал болохыг судалгаа харуулсныг эрдэмтэд онцолсон байна. Хоёр тунгийн хүнд хэлбэрийн халдвараас сэргийлэх хамгалаалалт гурван сарын дараа 70 хүртэл хувь, зургаан сарын 50 хүртэл хувь болж, буурдаг байна.

Тиймээс Их Битанийн Вакцинжуулалт, дархлаажуулалтын хамтарсан хороо гурав дахь тунд хүн амыг хамруулах тэргүүлэх зорилт тавьжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top