Туркменистаны Ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедов Дашогуз мужийн нутаг дэвсгэр дэх “Тамын хаалга” гэгддэг Дарваз хийн тогоонд асаж буй галыг унтраах үүрэг өгчээ.
Тэрхүү газарт асар их хэмжээний байгалийн хий шатаж байна. Энэ байдал нь экологи болон ойр орчим амьдардаг хүмүүсийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна. Үүнээс гадна ард иргэдийнхээ амьдралыг сайжруулахад шаардлагатай ашиг орлогын ихэнх хувийг бүрдүүлэх боломжтой байгалийн хийн үр дүнгүй шатаж байна гэж Бердымухамедов мэдэгдсэн байна.
Сэтгэгдэл ( 1 )
бас нэг назарбаев биз дээ