Хонконгийн жүжигчин Жеки Чан тулаан, зодоон болон үсэрч харайх зэрэг аюултай үзүүлбэрүүдээ орлон тоглогчгүйгээр өөрөө хийдгээрээ алдартай. Тэрээр саяхан ярилцлага өгөхдөө орчин үеийн жүжигчдийг залхуу, хичээдэггүй гэж хатуу шүүмжиллээ.
Жеки Чан “Би зураг авалт дээр маш олон удаа гэмтэж байсан. Харин одоогийн жүжигчид аюултай үзүүлбэр хийхээс айдаг, ер нь хийж ч чадах хүн бараг алга болжээ. Тэд огт хичээхгүй байна. Би тодорхой нэр дурдмааргүй байна. Гэхдээ одоогийн жүжигчид царайлаг сайхан гарахдаа л анхаараад ур чадвараа хөгжүүлэхийг хүсэхгүй байна. Зураг авалт дээр хоцорч ирнэ. Тэд зураглаач, тайз засал, үсчин гэсэн арын албаныхнаас өөрсдийгөө дээгүүр тавьдаг. Хамгийн сүүлд ирчихээд хамгийн түрүүнд гэртээ харьдаг. Энэ биеэ тоосон залуу жүжигчдийг сургах ёстой” гэж ярьсан байна.
Сэтгэгдэл ( 1 )
Vnen bh aa daa