Харааны бэрхшээлтэй сурагчдад ОНЦГОЙ монтаж хийн бэлэглэжээ

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 14

БНСУ-ын Тэгү хотод байрлах тусгай хэрэгцээт боловсролын "Гуанмён" сургуулийн төгсөлтийн баярт, тус улсын алдарт "Creative factory" компани 3D принтерээр бүтээсэн монтаж, сурагчдад бэлэглэн баяр дээр баяр нэмжээ. 

"Монгол пунг" хуудсанд онцолсноор өнгөрсөн жил /2020 онд/ анх удаа харааны бэрхшээлтэй сурагчдад 3D монтаж хийн бэлэглэж байсан "Creative factory" компани энэ жил төгсөж байгаа тус сургуулийн 22 сурагчид энэхүү онцгой төгсөлтийн монтажийг хийж өгсөн байна.

Төгсөгчид энэ талаар "Ангийн найзуудынхаа дүр төрхийг харах боломжгүй ч гараараа мэдрэн, дуу хоолойг нь сонсох боломжтой, үнэхээр онцгой монтаж байсан" хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top