Монгол Улс, БНХАУ-ын хилийн бүсэд 5.6 магнитудын хүчтэй газар хөдөлсөн тухай Европ, Газар дундын тэнгисийн газар хөдлөлт судлалын төв мэдээлжээ.
Газар хөдлөлт орон нутгийн цагаар 23.04 цагт бүртгэгдсэн байна. Газар хөдлөлтийн голомт Хятадын Хами хотоос /137 мянган хүн амтай/ зүүн хойд зүгт 256 км, Монгол Улсын Алтай хотоос /15800 мянган хүн амтай/ баруун өмнөд зүгт 194 км-т таван км гүнд бүртгэгдсэн байна.
Ямар нэгэн хохирлын талаар мэдээлэл одоогоор ирээгүй байна.
Сэтгэгдэл ( 0 )