Хятадад Цагаан сараар 280 сая хүн төмөр замаар аялана

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 18

Өчигдөр буюу нэгдүгээр сарын 17-ны өдөр 2022 оны Хятадын цагаан сарын зорчигч тээвэр албан ёсоор эхэлж, битүүний өдрийн галт тэрэгний тасалбарыг энэ өдөр худалдаанд гаргалаа. Хятадууд Цагаан сараар төрөлх нутагтаа харьдаг уламжлалтай.

2022 оны цагаан сарын зорчигч тээвэр энэ сарын 17-ноос эхэлж хоёрдугаар сарын 25-нд дуусах бөгөөд нийт 40 хоног үргэлжилнэ. Хятад улсын хэмжээнд төмөр замаар тээвэрлэх зорчигчдын тоо 280 саяыг давах төлөвтэй байна. Энэ жилийн цагаан сараар өдөр бүр 10.5 сая гаруй зорчигчийн суудлыг хангах боломжтой байгаа нь 2019 онтой харьцуулахад 10 гаруй хувиар өссөн үзүүлэлт болохыг Төмөр замын газраас мэдээллээ.

Орон нутагт коронавирусний халдвар гарсан тохиолдолд шуурхай зохицуулалт хийж, халдварын гол бус нутгийн зорчигч тээврийн галт тэрэгний хөдөлгөөнийг зогсоож, хүн амын шилжилт хөдөлгөөнийг багасгахаар бэлтгэл хангаад байгаа гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top