ШУА-ийн брэнд бүтээгдэхүүн “ШУА-ийн Мэдээ”-“Proceedings of the Mongolian Academy of Sciences” (PMAS) эрдэм шинжилгээний сэтгүүл, “Шинжлэх ухаан амьдрал” сэтгүүлийг улирал бүр тогтмол эрхлэн гаргаж, дэлхийн нээлттэй мэдээллийн сангуудад индексжүүлэн, үндэсний болон олон улсын хэмжээнд эрдэмтэн судлаачдын хүртээл болгов.
“Proceedings of the Mongolian Academy of Sciences”- “ШУА-ийн Мэдээ” эрдэм шинжилгээний сэтгүүлийн нийтлэлийн чанарыг сайжруулах, шинжлэх ухааны сэтгүүлийн олон улсын JPPS (Journal Publishing Practices and Standards) стандартыг хангах ажлыг үе шаттайгаар нэвтрүүлсний дүнд олон улсын стандартын үнэлгээгээр шинжлэх ухааны мэргэжлийн сэтгүүлийн хоёр одны (Two Star Status) статусын үнэлгээ хүртэв.
Сэтгэгдэл ( 0 )