ОХУ-ын Тувад омикрон хувилбарын халдвар илрээд дөрөв хонож байгаа ч Засгийн газар нь тун шуурхай арга хэмжээ авч байгаа. Өнгөрсөн оны сүүлээр өдөрт 10 гардаг байсан халдварын тохиолдол 2022 он эхлээд хоногт 30-40 болон нэмэгдсэн.
Тувагийн Засгийн газраас Цагаан сарын баярыг цуцалж, дөрөвдүгээр сарын 1 хүртэл олон нийтийн арга хэмжээг цуцалсан билээ.
Тувагийн Залуучуудын асуудал эрхэлсэн газраас тувачуудад аав ээж, ах дүү, хамаатан садандаа зайнаас золгох “Всемирное видеопоздравление тувинцев с Шагаа – 2022” арга хэмжээ зохион байгуулж эхэллээ. Энэ арга хэмжээнд оролцохын тулд нэгдүгээр сарын 29-нөөс өмнө https://forms.gle/DDTLgW2pFF5qwmre7 сайтад бүртгүүлж, өөрийн хийсэн видео мэндчилгээг илгээх юм. Бичлэг 1 минутаас урт, 30 секундээс богино байж болохгүй гэнэ. Бичлэгт орон нутгийнхаа зургаас гадна гэрбүлийн зургаа оруулж, дуулж, бүжиглэсэн бичлэг хийж болно.
Сэтгэгдэл ( 0 )